Recently, plants, animal and compounds by minerals are increased to use trend. Raw materials from plant, especially sea buckthorn, have the high contents of biologically active compounds, then, these compounds demonstrate some special properties for medicine and functional that including to supply deficiency of minerals and vitamins, to improve immune system, metabolism, and tissue culture, to anti-inflammation, to detoxification, to immune human body. In our previous study, we determined optimal conditions for extracting total flavonoids from sea buckthorn (Hippophae rhamnoides L.) fruit flakes and purified biologically active compounds in laboratory conditions. Level of total flavonoids, the main active ingredient extracted from sea buckthorn fruit flakes, heavy metals, and the hygiene parameters were determined in the current study. Total flavonoids were 2.1%, heavy metals, including cadmium and lead, did not exceed maximum permissible levels, and there were no bacteria or fungi detected.The acute toxicity study performed on the C57/BL6 strain of mice by administering 500-6000 mg/kg of extract orally. The LD50 was more than 6000 mg/kg, which is classified as a non-toxic compound based on Hodge and Sterner toxicity scale. Чацаргана (Hippophae rhamnoides L.) жимсний хальснаас гарган авсан биологийн идэвхт бэлдмэлийн хорон чанарын судалгаа Хураангуй: Орчин үед ургамал, амьтан, эрдсийн гаралтай бэлдмэлүүдийг хэрэглэх хандлага өсөн нэмэгдэж байна. Ургамлын гаралтай түүхий эдүүд ялангуяа чацаргана жимс нь биологийн идэвхт олон бодисуудыг өндөр тунгаар агуулдаг бөгөөд бие махбодийн эрдэс бодис, витамины дутагдлыг нөхөх, дархлааг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх, бодисын солилцоог эрчимжүүлэх, эд эсийн төлжилтийг сайжруулах, хоргүйжүүлэх зэрэг эмчилгээний болон зохицуулах үйлчилгээтэй өвөрмөц шинжийг үзүүлдэг.Бид өмнөх судалгаагаар чацаргана жимсний хальснаас нийлбэр флавоноидыг хандлах, тохиромжтой горимыг тогтоож, биологийн, идэвхт бэлдмэлийг лабораторийн нөхцөлд гарган авсан. Чацаргана (Hippophae rhamnoides L.) жимсний хальснаас гарган авсан бэлдмэлийн гол үйлчлэгч бодис болох нийлбэр флавоноидын агууламж, эрүүл ахуй, хүнд металлын үзүүлэлтүүдийг тодорхойлоход флавоноидын агууламж нь 2.1%, кадми, хар тугалгын агууламж хүнсний бүтээгдэхүүнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага, бактери, хөгц мөөгөнцөр илрээгүй болно.Бэлдмэлийн хорон чанарын туршилтыг C57/BL6 үүлдрийн шугаман хар хулгана дээр хийсэн бөгөөд бэлдмэлийг 500-6000 мг/кг тунгаар хулганад амаар олгоход LD50 нь 6000 мг/кг-аас дээш хэмжээтэй байгаа нь Ходжа ба Стернерийн хорон чанарын ангилалаар хоргүй ангилалд багтаж байна. Түлхүүр үг: чацарганы хальс, флавоноид, бэлдмэл, хорон чанар .
This study aimed to compare and evaluate the chemical composition of fruiting body and mycelium from Pleurotus ostreatus (Jake.) P.Kumm) mushrooms cultivating in Mongolia. The result showed that total lipid: 1.73% in the fruiting body, 0.6% in the mycelium. Protein: 25.7% in the fruiting body and 15.1% in the mycelium. Total carbohydrate’s content was similar in fruiting body and mycelium. According to the results of mineral nutrients, elements such as potassium, phosphorus, and magnesium are dominant, and they have accumulated differently in the fruiting body and mycelium of mushroom. For example, potassium was 12030 mg/kg in the fruiting body and 16380 mg/kg in the mycelium. Phosphorus content was 4225.26 mg/kg in the fruiting body and 6645.19 mg/kg in the mycelium, respectively. According to the study, contents of heavy, toxic metals were tolerable level. This study was identified that Pleurotus ostreatus mushrooms are cultivating in our country, it contains a high amount of nutrient elements and suitable for use in dietary supplements. Тарималжуулсан эвэрлэг дэрвээлж (Pleurotus ostreatus) мөөгний химийн найрлага болон эрдэс бодисын судалгаа Хураангуй: Энэхүү судалгааны ажлаар Монгол оронд тарималжуулж буй Эвэрлэг дэрвээлж (Pleurotus ostreatus (Jake.) P.Kumm) мөөгний үрт бие, ургал биеийн химийн ерөнхий найрлагыг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. Тос, тосонцор бодис мөөгний үрт биед - 1.73%, ургал биед нь - 0.6%; уураг үрт биед - 25.7%, ургал биед - 15.1% ба нийт нүүрсусны агууламж ойролцоо байна. Эрдэс бодисын судалгааны дүнгээр кали, фосфор, магни зэрэг элементүүд зонхилж байгаа бөгөөд мөөгний үрт бие болон ургал биед харилцан адилгүй хуримтлагддаг байна. Тухайлбал, кали: үрт биед – 12030 мг/кг бол ургал биед- 16380 мг/кг; фосфор: үрт биед - 4225.26 мг/кг, ургал биед 6645.19 мг/кг тус тус агуулагдаж байна. Судалгаанд хамрагдсан Эвэрлэг дэрвээлж мөөгөнд хүнд хортой элементүүдийн агууламж хүлцэх хэмжээнд байгааг тогтоов. Эдгээр дүн нь манай оронд тарималжуулан ургуулж байгаа Эвэрлэг дэрвээлж мөөг тэжээллэг чанар сайтай, хүнс болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт болгон хэрэглэхэд тохиромжтойг харуулж байна.Түлхүүр үг: Эвэрлэг дэрвээлж, Pleurotus ostreatus, үрт бие, ургал бие, мөөг
The aphid Tetraneura ulmi causes a fig like gall to be formed on certain species of elm. T. ulmi is widely distributed Euro-Asian species which was secondarily introduced into North America. It attacks numerous species of elm. In Mongolia particularly Ulmus pumilla. The research was carried out in 2014 in the garden field (J. Sambuu named after the street, S. Zorig garden ) city of Ulaanbaatar. The observations were concerned with Ulmus pumila that grow in the garden that is located in the city centre.Journal of agricultural sciences №15 (02): 143-146, 2015
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.