This study aimed to compare and evaluate the chemical composition of fruiting body and mycelium from Pleurotus ostreatus (Jake.) P.Kumm) mushrooms cultivating in Mongolia. The result showed that total lipid: 1.73% in the fruiting body, 0.6% in the mycelium. Protein: 25.7% in the fruiting body and 15.1% in the mycelium. Total carbohydrate’s content was similar in fruiting body and mycelium. According to the results of mineral nutrients, elements such as potassium, phosphorus, and magnesium are dominant, and they have accumulated differently in the fruiting body and mycelium of mushroom. For example, potassium was 12030 mg/kg in the fruiting body and 16380 mg/kg in the mycelium. Phosphorus content was 4225.26 mg/kg in the fruiting body and 6645.19 mg/kg in the mycelium, respectively. According to the study, contents of heavy, toxic metals were tolerable level. This study was identified that Pleurotus ostreatus mushrooms are cultivating in our country, it contains a high amount of nutrient elements and suitable for use in dietary supplements. Тарималжуулсан эвэрлэг дэрвээлж (Pleurotus ostreatus) мөөгний химийн найрлага болон эрдэс бодисын судалгаа Хураангуй: Энэхүү судалгааны ажлаар Монгол оронд тарималжуулж буй Эвэрлэг дэрвээлж (Pleurotus ostreatus (Jake.) P.Kumm) мөөгний үрт бие, ургал биеийн химийн ерөнхий найрлагыг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. Тос, тосонцор бодис мөөгний үрт биед - 1.73%, ургал биед нь - 0.6%; уураг үрт биед - 25.7%, ургал биед - 15.1% ба нийт нүүрсусны агууламж ойролцоо байна. Эрдэс бодисын судалгааны дүнгээр кали, фосфор, магни зэрэг элементүүд зонхилж байгаа бөгөөд мөөгний үрт бие болон ургал биед харилцан адилгүй хуримтлагддаг байна. Тухайлбал, кали: үрт биед – 12030 мг/кг бол ургал биед- 16380 мг/кг; фосфор: үрт биед - 4225.26 мг/кг, ургал биед 6645.19 мг/кг тус тус агуулагдаж байна. Судалгаанд хамрагдсан Эвэрлэг дэрвээлж мөөгөнд хүнд хортой элементүүдийн агууламж хүлцэх хэмжээнд байгааг тогтоов. Эдгээр дүн нь манай оронд тарималжуулан ургуулж байгаа Эвэрлэг дэрвээлж мөөг тэжээллэг чанар сайтай, хүнс болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт болгон хэрэглэхэд тохиромжтойг харуулж байна.Түлхүүр үг: Эвэрлэг дэрвээлж, Pleurotus ostreatus, үрт бие, ургал бие, мөөг
The main objective of this work was to choose an effective, low-cost, and time-saving method for high-purity and highyield betulin from the bark of the deciduous birch (Betula platyphylla). Betulin was extracted in three different variants, whichincluding extracting birch bark with 96% ethanol after degreasing, extracting 96% ethanol with alkali, and extracting 96% ethanol after alkaline hydrolysis. From the three tested variants, it was found that the birch bark was extracted by 96% ethanol after alkaline hydrolysis, which can be to produce 27% yield and high-purity betulin. The purification of the extracted betulin was determined by thin-layer chromatography, melting point, and IR spectra compared with standard betulin. Extracting the 96% ethanol, after the alkaline hydrolysis method is more efficient and economical, therefore, this method is suitable for mass production and introduce into the food and cosmetic industries. Хусны үйснээс бетулин гарган авах технологийн судалгаа Хураангуй: Энэхүү судалгааны ажилд Хавтаг навчит хус (Betula platyphylla) модны үйснээс гарц өндөртэй, цэвэршил сайтай бетулиныг ялган авах өртөг багатай, цаг хугацаа хэмнэсэн арга зүйг сонгох зорилт тавьж ажилласан болно.Бетулиныг, хусны үйсийг тосгүйжүүлсэний дараа 96%-ийн этанолоор хандлах; шүлтжүүлсэн 96%-ийн этанолоор хандлах; шүлтийн гидролизэд оруулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах гэсэн гурван хувилбараар хандалж гарган авсан. Туршсан гурван хувилбараас хусны үйсийг шүлтийн гидролизэд оруулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоов. Дээрх хувилбараар 27%-ийн гарцтай бетулиныг ялган авч, цэвэршилтийг нь стандарт бетулинтэй харьцуулан нимгэн үеийн хроматографи, хайлах температур болон нил улаан туяаны спектрометрийн аргаар тодорхойлов. Шүлтийн гидролиз явуулсны дараагаар 96%-ийн этанолоор хандлах арга нь цаг хугацаа хэмнэсэн, өртөг багатай тул цаашид бетулиныг их хэмжээгээр ялган авч, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд илүү тохиромжтой гэж үзлээ. Түлхүүр үг: Хавтаг навчит хус (Betula platyphylla), нимгэн үеийн хроматографи, хайлах температур, нил улаан туяаны спектрометр
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.