It has been proven that the trans-isomers of unsaturated fatty acids that are formed during the hydrogenation of vegetable oils have negative effects on human health. Therefore, it is important to control the content of trans fatty acids in foodstuffs. At present in Mongolia, there are no national policies on controlling and regulating the content of trans fatty acids in food. Our country imports 20 - 25 tones of animals and vegetable oils, annually. Since we have not had regulations for trans fatty acids content in the foodstuffs, their content is regulated or limited by the legislation of the importing countries.In the present study, we have determined the amount of the trans fatty acids contained in different food, by using a rapid FTIR spectroscopy method with attenuated total reflection (ATR-FTIR), of the absorption band at 966-968 cm-1 frequency range. Have analyzed and evaluated more than 30 samples and the content of trans fatty acids in the margarines were higher and varies between 2.3% to 10.9%. Хүнсний бүтээгдэхүүнд түргэвчилсэн аргаар тосны хүчлийн транс-изомер тодорхойлох боломж Хураангуй: Ургамлын тосыг гидрогенжүүлэх явцад үүсдэг ханаагүй тосны хүчлийн транс-изомер нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон тул хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа тосны хүчлийн транс-изомерийн агууламжид хяналт тавих шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад хүнсний бүтээгдэхүүн дэх транс-изомерийн агууламжийг хянах хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байна. Манай улс жил бүр ойролцоогоор 20-25 тн амьтан, ургамлын гаралтай тос импортоор оруулж ирдэг бөгөөд эдгээрт агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламж нь экспортлогч улс орнуудад баримталж буй бодлогын хүрээнд хязгаарлагдаж байна.Бид энэхүү судалгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламжийг гэрлийн бүрэн ойлтын нэмэлт төхөөрөмж бүхий нил улаан туяаны спектрийн (ATR-FTIR) түргэвчилсэн аргаар 966-968 см-1 давтамжийн мужид илрэх шингээлтийн зурвасын эрчмээр тодорхойлох боломжтой болохыг тогтоов. Судалгааны хүрээнд гуч гаруй хүнсний бүтээгдэхүүний дээжинд тосны хүчлийн транс-изомерийн агууламжийг тодорхойлсноос маргаринд агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламж хамгийн өндөр буюу 2.3 % -10.9 % байв. Түлхүүр үг: гидрогенжүүлсэн тос, хүнсний бүтээгдэхүүн, тосны хүчлийн транс-изомер, ATR-FTIR.
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.